Үйл явдал2 мин унших
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граастай уулзав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж энэхүү харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов
Тэрбээр, Монгол Улсын гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа манай улс чухал ач холбогдол өгдгийг онцолж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлд суурилсан хоёр орны найрсаг харилцаа 50 жил идэвхтэй өрнөснийг тодотгов.
Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буй энэ 2026 онд хоёр орон эрүүл мэнд, банк санхүү, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг чухал асуудлуудыг амжилттай шийдвэрлэж эхэлж байна.
Люксембургийн Их гүнт улсын зүгээс манай нийслэлийн нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зүрх судасны төвийг байгуулахад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд тус улсын парламентын төлөөлөгчид тус эмнэлэгт зочлохын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаатай бусад байгууллагуудад албан уулзалт хийх юм.

Түүнчлэн энэхүү айлчлал Монгол, Люксембургийн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн 24 жилийн туршид 5 үе шат бүхий нийт 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Зүрх судасны төв” төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалт хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар өрнөж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, цаашид энэ төслийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Төлөөлөгчдийн айлчлал энэ долоо хоногт үргэлжилнэ.