Үйл явдал2 мин унших
БАГШ НАРЫН БАЯР- ГОВИЙН БҮС "АЛТАНЗУЛ-2025" УЛАМЖЛАЛТ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан ГОВИЙН БҮСИЙН шилдэг багш, хамт олныг шалгаруулах АЛТАНЗУЛ -2025 наадмыг Сайншанд сумын Спорт цогцолборт Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Боловсролын газартай хамтран 5 дах удаагаа зохион байгууллаа.
Энэ удаагийн наадамд 9 номинацийн хүрээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 250 гаруй багш нэр дэвшин оролцож шилдгүүдийг шалгарууллаа.
- “Хүүхэд хамгааллын шилдэг баг”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын V дугаар сургууль
- “Аж ахуйн шилдэг баг”-аар Дундговь аймгийн Мандал сум
- “Шилдэг дотуур байр” шагналаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын IV дүгээр сургууль
- “Шилдэг эцэг, эхийн зөвлөл, сургуулийн зөвлөл”-өөр Дорноговь аймгийн Хөвсгөл сум
- “Сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллага”-аар Говьсүмбэр аймгийн V дугаар цэцэрлэг
- “Мэргэжлийн шилдэг бүлэг” шагналаар Өмнөговь аймгийн Ханбогд сум
- “Суурь боловсролын шилдэг сургууль”-иар Дорноговь аймгийн Улаанбадрах сум
- “Бүрэн дунд боловсролын шилдэг сургууль"-иар Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль,
- “Алтанзул” наадмын “Шилдгийн шилдэг номинаци” шагналаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын “Цэгцбилиг” сургууль шалгарлаа.


Эрдэм номын эрхэм чухаг үйл хэргийг түүчээлэн манлайлж, оюун мэдлэгийн охь ундарга болсон эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх их үйлсийг хүн чанар, хүнлэг сэтгэлээр өвлүүлэн үлдээж, багшийн үнэлэмжийг өсгөх, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, сурагчдын сурлагын чанар, амжилтыг ахиулахад анхааран ажилласан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарынхандаа амжилт хүсье!



