Үйл явдал1 мин унших
Замын ажил үргэлжилж байна

Булган аймаг
Булган аймгийн Орхон – Хишиг-Өндөр – Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, хэвтээ тэнхлэгийн замаас Гурванбулаг сум хүртэлх 8.6 км хатуу хучилттай авто замын өнгөн асфальтны цутгалтын ажил явагдаж байна.
Ажлаа хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэж байгаа “Идэр Ширэгү” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье! Гурванбулагийнхан маань удахгүй шинэхэн, дардан замаар саадгүй зорчих нь.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
