Үйл явдал1 мин унших
Д.Энхтүвшин: Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлэхээр 70 гаруй гишүүн гарын үсэг зурсан. АН нэгдсэн
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой талаар гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Д.Амарбаясгалан нүүрстэй холбоотой юу гэсэн тодорхойгүй байдал үлдээгээд яваад байхаар энэ нь өөрөө Монгол Улсыг эрсдэлтэй алхам руу оруулж байна.
Бид нарын зүгээс УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавиагүй. Түдгэлзээд асуудлаа шалгуулчих л гэсэн юм. Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлэхээр 70 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Ардчилсан нам ч үүнд нэгдсэн. МАН-аас 35 гишүүн гарын үсэг зурсан байна.
Засгийн газрыг огцруулъя гэдэг үндэслэлийг нь харахаар үнэхээр буруутай бол Засгийн газар юм уу их хурлын түвшинд хүчингүй болгож болохоор хуулийн зохицуулалттай зүйлийг заавал Засгийг унагаана гэж байгаа нь өрөөсгөл" гэлээ.
Эх сурвалж:
zuv.mn
