Үйл явдал1 мин унших

Төрийн өндөр албан тушаалтан олон нийтэд эргэлзээ үүсгэсэн бол иргэдийн төрдөө итгэх итгэлийг хамгаалахын төлөө байх ёстой

Төрийн өндөр албан тушаалтан олон нийтэд эргэлзээ үүсгэсэн бол иргэдийн төрдөө итгэх итгэлийг хамгаалахын төлөө байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тавьсан ёс зүйн шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан болон гарын үсэг зурахаа илэрхийлсэн эрхэм гишүүддээ талархаж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр "Ардчилсан улсад ёс зүйн хариуцлага нь улс төрийн соёлын дээд илэрхийлэл байдаг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан аливаа үйлдэл, эс үйлдэхүй, үгээрээ олон нийтэд эргэлзээ үүсгэсэн тохиолдолд иргэдээсээ уучлалт гуйх, залруулга хийх, сайн дураар бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулах зэргээр иргэдийн төрдөө итгэх итгэлийг хамгаалдаг.

Манайд энэ соёл төлөвших болтугай" гэв.

Төрийн өндөр албан тушаалтан олон нийтэд эргэлзээ үүсгэсэн бол иргэдийн төрдөө итгэх итгэлийг хамгаалахын төлөө байх ёстой

Ашиг сонирхлын зөрчилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009