Байр суурь1 мин унших
Л.Соронзонболд: Яагаад төсвийг 2027 оноос 7,7 их наяд төгрөгөөр өсөхөөр тооцоолсон бэ?
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
2028 оны Төсвийн төсөөлөл дээр Засгийн газрын өрийн хэмжээ 59,5 их наяд төгрөг болж 7,7 их наяд төгрөг нэмэгдүүлэхээр тооцчихсон байгаад байгаа. Энэ 7,7 их наяд төгрөг өнөөдөр Монгол Улсын ЗГ-ын байгуулсан зээлийн гэрээнүүдийнхээ хүрээнд зээлийн ашиглалтаа нэмж бий болох гээд байна уу, эсвэл шинээр зээлийн гэрээ байгуулж өрийг авах гээд байна уу? 2028 онд яагаад гэнэт2027 оноосоо 7,7 их наяд төгрөг өсөхөөр тооцоолоод байгаа юм бэ? Ямар нэгэн төслийн шинэ төслүүд дуусах гээд мөнгө хэрэгтэй болоод байгаа юм уу? Үүн дээр тодорхой тайлбар өгнө үү.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















