Онцлох мэдээ3 мин унших

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллагатай хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй "Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо" сэдэвт үндэсний чуулганы “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт салбар хэлэлцүүлгийг өнөөдөр /2025,10,09/ нд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн салбарын 35 хүртэлх насны төлөөлөл 120 гаруй залуу албан хаагчид оролцож, дуу хоолойгоо илэрхийллээ.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хууль зүй дотоод хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Тэрээр хэлсэн үгэндээ: Тус хэлэлцүүүлгийн хүрээнд салбарын залуу албан хаагчдын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг залуучуудын өөрсдийн оролцоотой тодорхойлох онцгой ач холбогдолтой юм. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эерэг орчныг бүрдүүлэх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй залуучуудын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, авлига, ашиг сонирхлоос ангид байхтай холбоотой асуудалд залуу алба хаагчдын мэдлэг, хандлага, оролцоо нь зөвхөн өөрийгөө хамгаалах төдий бус, нийт нийгмийнхээ нэмэр оруулах учиртайг онцлов. аюулгүй байдлыг хангах, эрүүл, ухамсартай ирээдүйг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах учиртайг онцлов.

Салбар хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д. Үржинсүрэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандорж, Гэмт хэргээс газрын мэргэжилтэн А.Балдорж, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чанарын менежер Д.Бархасболд нар илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Энэхүү хэлэлцүүлгийн дагуу салбарын залуу албан хаагчид өөрсийн өмнө тулгамдаж буй асуудлаа дэвшүүлж, хэрхэн шийдвэрлэх арга зам, гарцын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Салбарын залуучууд:

-Ажлын байрны стрессийн тувшин,ажлын байран дахь сэтгэл зүйн бусад

асуудал, нөхцөл байдлыг судлан үр дүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээ

зохион байгуулах;

-Аливаа тайлан судалгаанд залуу албан хаагчдын эзлэх хувийг гаргах;

-Хедее, орон нутагт шилжин ажиллаж буй залуучуудын гэр бүлд нийгмийндэмжлэг, тусламж үзүүлэх тогтолцоог бий болгох;

-Сонирхлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих;

-Залуучуудын дунд мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдлэг,ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, мэдээлэл, нелееллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах;

-Залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулах талаар санал дэвшүүлсэн юм.

Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо" үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулагдсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо" сэдэвт салбар хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулсан нь залуучуудын оролцоог бодитоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болж буйг зохион байгуулагчид онцолж байна. Тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн "Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо" үндэсний чуулганаар хэлэлцэх аж.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016