Үйл явдал1 мин унших
Х.Тэмүүжин: Цөвүүн цаг айсуй!

Нам
Парламентын дархлааг сайжруулж бэхжүүлэхийн тулд парламентын спикер намаасаа түдгэлздэг дэлхий нийтийн жишгийг Монголд бий болгох ёстой юм байна. Тэгэхгүй бол нэг намын даргын сунгаанд парламентат ёс эрсдэж, Засгийн газар хийцгүйрч, Үндсэн хууль нурж унаж мэдэх нь.
Гүйцэтгэх эрх мэдэл нь гэмт хэргээр шоронгоор сүрдүүлж хууль тогтоогч, парламент руу дайрдаг энэ үзэгдэл түүхэнд цөөн бус гарч байсан. Парламент үйл явдлын гэдэс дотрыг хяналтын нээлттэй сонсголоороо зад татаж байгаад Засгийн газрыг байранд нь тавьсан түүх дийлэнх нь. Харамсалтай нь өнөөдөр бид эрх баригч намын даргад өрсөлдсөн спикерийнхээ төлөөсөнд парламент нь барьцаалагдаад сууж байна.
Энэ их хэрүүл, тэмцэл хаанаас эхэлснийг бид мартаж болохгүй. МАН гэдэг нэг намын даргын төлөөх улс төрийн зодоон эцэстээ УИХ, Засгийн газар өөр бусад хуулийн байгууллагын хавчуургуудтай нийлсэн хөл толгой нь алдагдсан, эцэс сүүлдээ Монгол Улс Үндсэн хуульгүй мэт болж буй ЦӨВҮҮН ЦАГ айсуй!
Сэтгүүлч Ц.Соёлмаа



