Байр суурь1 мин унших

О.Саранчулуун: Группэд хамрагдалтыг 50-60 хувиар багасгачихаар эмийн хөнгөлөлт дагаад байхгүй болчхоод байна!

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.09.30)-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Группэд орчих юмсан гэж боддог хүмүүс унаж татдаг бол эмээ хөнгөлөлттэй үнээр авахын төлөө л байгаа. Группийн цэнхэр үнэмлэхээр жолооч нар машинаар явахад, төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд, мөн эмийн хөнгөлөлт авахад л ашиглагддаг.

Гэтэл группийн хувийг 50, 60-аас доош хувийг нь хасчхаар энэ хөнгөлөлт нь дагаад байхгүй болчихдог. Энэ тал дээр та бүхэн ямар зохицуулал хийе гэж бодож байна вэ?

Мөн хөнгөлөлттэй үнээр эм авдаг байсан авч чадахгүй болчлоо, намайг хасчихлаа, орон нутагт хөнгөлөлттэй эм олгохгүй байна гэсэн өргөдөл, гомдол маш олон хүнээс ирдэг. Ямар саад бэрхшээл тулгараад байна вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эрүүл мэндийн даатгалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2010
  5. 2008