Байр суурь1 мин унших
Ж.Чинбүрэн: ЭМДС-ийн төсвийг нэмэгдүүлэхийг бодлогын түвшинд дэмжих шаардлагатай
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.06.02/ хуралдаанаар ЭМДҮЗ-ийн 2025 оны тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Нийгэмд тулгамдаж буй гол асуудал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой байлгах асуудал. Даатгалын реформ 2020 оноос эхэлж үр дүнгээ өгөөд явж байна. Энэ хугацаанд чамлахааргүй үзүүлэлт гаргасныг зориуд тэмдэглэн хэлмээр байна.
Даатгалын сан 420 сая төгрөг байснаас хэдэн их наяд болоод буйг бид харж байна.
ЭМДС-ийн өр төлбөрийг бүрэн барагдуулсан нь сайшаалтай үр дүн. Цаашид ЭМДС-г халамжийн бус, эрсдэлийг хуваалцах даатгалын сангийн зарчмаар тогтвортой хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.
Төрөөс шимтгэлийг нь төлдөг иргэдийн ЭМД-ын шимтгэлийн хэмжээг бодит зардалтай уялдуулан шинэчлэхгүй бол сангийн ачаалал нэмэгдсээр байна.
ЭМД сан бол халамжийн бус эрсдэлийн сан гэдгийг мартаж болохгүй.
Иймд 2027 оны төсөвт ЭМДС-ийн төсвийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд дэмжих нь зүйтэй.