Үйл явдал2 мин унших
ЭМД-ын Үндэсний зөвлөл УИХ-ын ХХНББХ-ны гишүүдтэй зангиагүй уулзалт хийв

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМД-ын сангийн нөхцөл байдлын талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор 2026 онд бэлтгэл ажлаа сайтар төлөвлөн хийх нь чухал. Юуны түрүүн ЭМД-ын сангийн гажуудсан тогтолцоог бүрэн шинэчлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг дараах саналуудыг хэлсэн юм.
Үүнд,
1. ЭМДС бүгдийг даана гэдгээ болих. 2026 оны 01 дүгээр сараас хамтын төлбөрийг тодорхой гаргаж, тарифын үнийг нэмэгдүүлж, гүйцэтгэл нь эмнэлэгтээ өгөөжтэй очдог болгоход анхаарах,
2. ЭМД-ын сан аль нэг газрын харьяа биш, тусдаа бие даасан сан байя. Энэ бол төсвийн байгууллага биш. Иймд бие даасан инстутици байхад туслах,
3. ЭМД-ын сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 2026 онд багтаан батлуулах,
4. Даатгалын нэхэмжлэлийн хяналтын тогтолцоог сайжруулах, Даатгалын нэхэмжлэлийг хянадаг тусдаа агентлагтай болох боломжийг эрэлхийлж 2026 оны эхний улиралд багтан ажлын хэсэг гаргаж туршлага судлах,
5. ЭМДҮЗ-ийн бүтцэд өөрчлөлт хийх. Аль болох даатгуулагч, ажил олгогч талаас төлөөлөл оруулахад анхаарах,
6. ЭМДҮЗ-ийн Техникийн зөвлөлийг илүү мэргэжлийн, хүчтэй болгож цалингийн асуудлыг төсөвт тусгаж өгөх болон бусад дэмжлэг шаардлагатай саналуудын талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцлаа.
ХХНБХ-ны гишүүд дээрх санал хүсэлтүүдийг сонсож, ЭМД-ын санг шинэчлэх ажлыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллахаа хэлэв. Мөн 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбоотой ирэх онд бэлтгэл ажлаа бүрэн хангаж ажиллахад анхаарч төлөвлөгөөгөө ойрын хугацаанд гарган хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.



