ӨМНӨГОВЬ-ДАЛАНЗАДГАД: Өмнийн говийн удирдлагууд, ард иргэд, үе үеийн жолооч тээвэрчид, тээврийн салбарынхан өнөөдөр (2025.10.11) Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо ёслол хүндэтгэл дүүрэн тэмдэглэж, Баярын үйл ажиллагаа ӨМНӨГОВЬ аймгийн төв Даланзадгад хотод өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.
Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, аймгийн “Автотээврийн төв”, АТҮТ-ийн “Цогтцэций салбар”-ынхан, “Даланзадгад зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-ын хамт олон түүхт 100 жилийн ойд оролцож байна. Баярын хурлаар тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан жолооч тээвэрчид, салбарын шилдэг ажилтан, алба хаагчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.
Aвто тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй жолооч тээвэрчид, ажилтан, алба хаагчдад зам тээврийн салбарын хөгжил дэвшил, ажлын үр дүн, ахиц дэвшилд та бүхний ажилдаа хандах хандлага, хичээл зүтгэл, оруулж буй хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглээд, цаашдын ажил хөдөлмөрт нь болон байгууллага, хамт олонд нь баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилтыг хүслээ.