Үйл явдал1 мин унших
Дархан-Уул аймгийн ЕБ-ын 15 дугаар сургуулийн 40 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцлоо

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургууль үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.



Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Тулгатай хамт оролцож, сургуулийн үе үеийн багш, ажилтан, төгсөгчид, сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ш.Ядамсүрэн захиралтай тус сургууль өнөөдрийн байдлаар 95 багш, 35 ажилтан, 57 бүлгийн 2200 гаруй сурагчтай, хоёр ээлжээр боловсролын үйлчилгээг хүргэж байна.
1985 онд үүсэн байгуулагдсан тус сургууль 40 жилийн турш чанартай боловсрол олгож, олон зуун мэдлэг боловсролтой иргэдийг төлөвшүүлэн улс, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Ойн арга хэмжээний үеэр үе үеийн багш, төгсөгчдөд талархал, хүндэтгэл үзүүлж, МУГБ, физикийн багш Шугарсүрэн Ядамсүрэн тэргүүтэй хамт олны хөдөлмөрийг үнэлэн Төрийн одон медаль, Засгийн газрын шагнал гардууллаа.

