Үйл явдал2 мин унших
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна

2025.10.05-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 113.3 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7%-аар өссөн байна.
Үүнд:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 110.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 108.3 сая зорчигч зорчжээ.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-аар буурсан үзүүлэлттэй байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3%-аар өсжээ.
Ачаа тээвэр
2025.10.05-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 96.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-аар буурсан байна. Үүнд:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%-аар буурсан.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 34.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.0%-аар өссөн.
Мөн 09.29-10.05-ны өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөөрүү нийт 8 галт тэрэг, 432 вагон, 740 ачаатай чингэлэг буюу 24.8 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.05-ны өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.6 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 7.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3%-аар өссөн байна.
Эх сурвалж:
Зам тээврийн яам

