Үйл явдал1 мин унших
Эрүүл мэндийн салбарыхан 500 мод тарилаа

Мод тарих
Эрүүл мэндийн салбарын “Намрын мод тарих өдөр” өнгөрөгч Бямба /2025.10.11/ гарагт тохиолоо.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж Баянзүрх дүүрэгт байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д голт бор, бүйлс, өрөл гурван төрлийн 500 гаруй мод тарив.

Тус цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдээр 1.4 га талбайд 17 төрлийн мод тарихаар төлөвлөжээ.
Хүн бүрд нээлттэй тул та бүхнийг мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.
Заавар зөвлөмж өгч, усалгаа арчилгааг хариуцан ажиллаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд баярлалаа.













Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


