Үйл явдал1 мин унших

Дэлхийд монголоо алдаршуулж яваа залуу эрдэмтэдтэй уулзлаа

Дэлхийд монголоо алдаршуулж яваа залуу эрдэмтэдтэй уулзлаа

CERN-д ажиллаж буй Монголын залуу судлаач Др.Б.Баасансүрэн (LHCb судалгааны багийн ахлагч), түүний эрдэмтэн багш Др.Ц.Энхбат(Онол их энергийн лабораторын эрхлэгч)-тай уулзав. 

Дэлхийн цөмийн физикийн оргил болсон гол төвүүдийн нэгд нь амжилттай ажиллаж, монгол судлаачдынхаа оролцоог өргөтгөх, үүдийг тэлсээр буй залуу эрдэмтэн маань багшийнхаа хамт Монголдоо физикийн суурь судалгааны бааз суурийг өргөтгөх ухаалаг санал боловсруулж яваа юм байна. Бахдалтайгаар дэмжиж ажиллах болно. Мөн эрдэмтэдтэй уулзсан завшааныг ашиглан квантын физикийн шинэ ололтууд нийгмийн ухааны хөгжилд хэрхэн нөлөөлөх боломжтой талаар санал бодлоо хуваалцав.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012