Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү...

Төсвийн байнгын хорооны өнөөдөр \2025.10.14\-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандсан асуултын хариуг хэлэлцлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 2025 оны 08 сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнд “Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар” Улсын Их Хурлын гишүүний Асуултыг тавьж, холбогдох хариуг 2025 оны 09 сарын 10-ны өдөр хүлээн авсан билээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

1. Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдлын талаар,
2. Төрийн Аудитын байгууллагын үйл ажиллагааг хараат бус хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааны талаар,
3. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар Үндэсний аудитын газраас жил бүр дүгнэлт гаргасаар ирсэн. Энэхүү дүгнэлтийн талаар,
4. Улсын нэгдсэн төсөв дэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал дахь нийтлэг гол алдааны талаар асуулт асуулаа.
 
С.Эрдэнэболд: Аудитаас өрийн удирдлага, төрийн худалдан авалт, зээл тусламж санхүүгийн дэмжлэгийн гүйцэтгэл ашиглалт, зарцуулалт хэрэгжилт, тайлагнал дахь гол алдаа гэсэн хэсгийнхээ хамгийн чухал зүйлийг нь байнгын хорооны хурал дээр хэлмээр байна. Монгол төрд нүүрлээд байгаа хямралын гол зангилаа асуудал үүн дээр явж байна. Үүнийг давтахгүй байхын тулд ингэмээр байна гэдэг хамгийн чухал санаагаа хэлж өгнө үү. Улсын төсөвт аудитаас дүгнэлт, санал өгөөд байдаг. Гэтэл энэ дүгнэлтийг яг хэрэгжүүлдэг юм уу…

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хөрөнгө оруулалтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011