#Коммент2 мин унших
Ж.Энхбаяр: Сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны зориулалттай технологийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн албан татварыг 100 хувь чөлөөллөө

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг өнгөрөгч Баасан гарагт /2026.06.05/ УИХ-д өргөн барисан билээ.
Дагалдах хуулийн өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулаад байна.
Монгол Улсын санхүүгийн салбарын 90 хувь арилжааны банкууд дээр тулгуурладаг нь бусад буюу хөрөнгө оруулалт, сангууд, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатайг илтгэж буй хэрэг. Нөгөөтэйгүүр манай улс бизнес эрхлэгчиддээ ээлтэй орчныг бүрдүүлэхээс гадна гадны хөрөнгө оруулагчдад баталгаатай, итгэлтэй гэх имижийг бүрдүүлэх нь нэн чухал асуудал юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн саадыг арилгах, татварын орчныг урт хугацаанд тогтворжуулах болон маргаан шийдвэрлэх олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх өөрчлөлтүүд орж байна.
Татварын тогтворжилт: Монгол Улсад 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 хүртэлх жилийн хугацаатай татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгоно.
Маргаан шийдвэрлэх: Хөрөнгө оруулагч болон төрийн байгууллагын хооронд үүссэн маргааныг олон улсын арбитр болон эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжийг баталгаажуулж байна.
Хөнгөлөлт ба чөлөөлөлт: Сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, дата төв болон хиймэл оюуны зориулалттай технологийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр болов.
Банк, санхүүгийн салбар: Гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын сангаас татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох суутган татварыг 20 хувиас 5 хувь хүртэл бууруулав.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Санхүүгийн салбарт өргөн боломжийг нээж өгч байна. Салбарын 90 гаран хувь нь арилжааны банк дээр тулгуурладаг бол бусад хөрөнгө оруулалтын, сангуудын, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд саад болсон зохицуулалтыг хүчингүй болгож байна. Улсны орны эдийн засаг 2025 оны гүйцэтгэлээр 90 их наядыг давлаа. Бүхий л салбар ажиллах хүчний дутагдалд орж байна. Иймд Аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэр, шинэ технологийн салбаруудыг ажлын байрны төлбөр 1 сая гаран төгрөгийг хүчингүй болгож байгаа”-г мэдэгдлээ.