Байр суурь2 мин унших

Б.Уянга: Манай улсын ганц хоолоо олж идэж буй уул уурхайн салбар руу бурууг чихэж, иргэдийн мэдэх эрхэд бүдүүлгээр халдахаа болиоч ээ!

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны өдрийн  ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Арай гэж 20 гаруй цаг хүлээж байгаад,   өнөөдөр чуулганаа  арайхийж эхлүүллээ. Олон зүйлийг бол хэлэхийг хүсэхгүй байна. Парламентын засаглалтай манай улсад олон зүйл  сүүлийн 24 цагт өрнөхийг бүгдээрээ харлаа. Нэг зүйлийг тод томруун хэлье гэж бодсон юм. Ямар ч төрлийн хэрүүл маргаан үл ойлголцол  гарах л байх. Үндсэн хоолоо олж идэж байгаа уул уурхайн салбараар попрохоо болих хэрэгтэй байна. Нэг шанага  хөрс ч хөдлөөгүй Бортээгийн  уурхайн  ордоор яасан ч их попордог юм. Ерөнхий сайдыг огцруулах яг үндсэн албан бичгээ харах юм бол биржтэй холбоотой хуулийн заалт байхгүй байгаа. Үүнийг яасан сөргөөр тайлбарладаг юм. Уул уурхайн попорлоо зогсохгүй бол энэ их эмзэг салбар. 1990 онд 50-аас дээш хувь нь Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байлаа. Олон жил эдийн засгаа солонгоруулъя гээд л намайг дунд сургуульд байхад л ярьдаг байсан улс төрчид энд сууж байгаа. 

Тэгээд хийж байгаа зүйл нь хаана байна,  одоо хамаарал нь 90 хэдэн хувь болоод явчихсан. Энэ салбар чинь өөрөө маш эмзэг байгаа. Монголд хүний эрх хангагдсан, эрүүл аюулгүй нийгэмд амьдрах боломж байхгүй байна. Манай намын сунгаатай холбоотой, Ерөнхий сайдын гаргасан үйлдлүүд ерөөсөө таалагдахаа больсон. Энэ дарга нарынхаа сандал суудлын асуудалтай холбоотой гэмгүй ямар олон залуучуудыг барьж хорьж, ямар их хэлмэгдүүлэлт явдаг юм. Үүнийг ерөөсөө санал нэгдэж чадахгүй байна.  Манай улсын ганц хоолоо олж идэж буй уул уурхайн салбар руу бурууг чихэж, иргэдийн мэдэх эрхэд бүдүүлгээр халдахаа болиоч ээ!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Засгийн газар огцрохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2014
  4. 2012
  5. 2011