Байр суурь2 мин унших

О.Батнайрамдал: Сандал суудлаа авч үлдэхийн тулд юуг ч хамаагүй БОЙКОТОЛЖ, хуулийг дураараа тайлбарлаж байгаа шигээ Оюутолгойн асуудал дээр хэн яахыг нь харцгаая

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны өдрийн  ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

Ард түмнийхээ эрх ашгийг яагаад нэгдүгээрт тавьж болдоггүй юм. Үнэнийг хэлэхэд ард түмний хүсэж байгаа зүйл та нарын хүсэж байгаа энэ сандал суудлын маргаанаас чинь шал өөр. Өнөө шөнө яг ингэж гүрийсэн шигээ та нар ОТ-н шийдэл дээр яг ингэж гүрийнэ шүү. Монголчууд бүгдээрээ харж байгаа. ОТ-н асуудал шийдэхэд хэн юу гэж хэлж, яаж хөдлөхийг нь бүгдээрээ харъя. Сандал суудлаа авч үлдэхийн тулд юу ч хамаагүй бойкотолж, хуулийг өөрийнхөө дураар, өөртөө ашигтайгаар ямар ч хамаагүйгээр тайлбарлаж байсан шиг л ОТ дээр хэн юу гэж хэлэх нь вэ? Хэн ямар шийдвэр гаргах нь вэ? Хэн ирцдээ орох нь вэ? Бүгдээрээ харцгаая. Бүх зүйл цаг хугацаатай!

Өнөөдөр бидний нь батлах гээд байгаа төсөв 33 их наядын орлоготой. ОТ-н зээлийн хүү дээр  өнөөдрийн ярьж байгаа төсвөөс 2 дахин их мөнгөний асуудал ярьж байгаа. 12 сарын 31 гээд хугацаа нь дуусах гэж байгаа. Одоо ямар шийдэл гаргах эсэхийг хармаар байна. Ямар асуудал дээр яаж гүрийж болдгийг харлаа. Хэдэн ч цагаар хамаагүй хуралдаж болдгийг харлаа. ОТ-н асуудлыг шийдэхийн тулд парламентын ордонд 48 эсхүл 72 цаг хүлээсэн ч хамаа алга.

Ард түмний хүсэл зорило. Бид нар ард түмнийг төлөөлж энд байж байгаа шүү дээ. Өнөөдөр 10 сарын 17-ны өдөр. 12 сарын 31 хүрэхэд бидэнд 50 хүрэхгүй л хоног үлдсэн байна. Энэ 50 хүрэхгүй хоногт бид нар шийдэл гаргаж чадах нь уу үгүй юу харъя. Энэ дээр парламент өдөржин, шөнөжингөө ч хамаагүй хуралдах нь уу үгүй юу бас харъя!!!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Засгийн газар огцрохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2014
  4. 2012
  5. 2011