Байр суурь2 мин унших

Д.Ганмаа: Эрүүл мэндийн салбарыг ойлгож, мэдээд ярьдаг, бодлого зохицуулдаг салбарын сайдтай байхыг хүсэж байна!

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны өдрийн  ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Өөрийнхөө гадарладаг хэсгүүдээс хэдэн юм байгаа түүнийгээ хэлээд, хуулиа мэддэг хүмүүсээс тодруулалт авч байж шийдвэр гаргах нь зүйтэй. Бид нарыг олон жил сургаж, багшилж энд тэнд явж байхад мэддэг салбараа л ярьж бай. Мэдэхгүй бол мэдэхгүйгээ бас мэддэг болох нь нэн тэргүүний асуудал. Эрүүл мэндийн салбартаа бодлогын мэтгэлцээн гээд гоё юм ярих гэхээр наад захын суурь асуудлыг ойлголцохгүй түвшинд оччих юм. Эрүүл мэндийн салбараас оруулж ирж буй бодлогыг харахаар гоё үг, үсгийн цуглуулгууд байгаа. Уншихаар сэтгэл баясаж, нүд сэргэж баярламаар.

Гэтэл энд ийм өгүүлбэр явж байгаа юм. Эрүүл мэндийн нөөцийг буюу даатгалын сангийн нөөцийг өвчлөл, нас баралтыг тэргүүлэх шалтгаан болгож буй өвчин эмгэг, амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээнд түлхүү зарцуулж, хүлээж болохуйц, амьдралын чанар сайжруулах тусламж үйлчилгээнд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрийг нэмэгдүүлэх замаар шатлал хоорондын урсгалыг зохицуулж санхүүжилтийн үр ашгийг нэмнэ. Энэ хэдэн өгүүлбэр дотор хэдэн логикийн алдаа хэдэн бие биеэ үгүйсгэсэн зүйл бий.

Манай салбарын надтай хамт энэ асуудлыг ярьж буй хүмүүс хэнийг доромжлоод байгаа юм бэ гэж шууд хэлж байна. гаа байхгүй юу. Энэ логик дэс дарааллыг яг ойлгоод, мэдээд ярьдаг, бодлого зохицуулдаг, ийм л салбарын сайдтай байхыг хүсэж байна. Энэ Үндсэн хуулийг зөрчсөн гээд байгаа асуудал дээр сайн тайлбарлаж өгнө үү.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Засгийн газар огцрохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2014
  4. 2012
  5. 2011