УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
Нүүрсний хулгайны асуудал Анх 2002 онд ард иргэд, залуучуудын жагсаалаар Сүхбаатарын талбай дээр юу болсныг та бүхэн сайн санаж байгаа байх. Үүний өмнө Ш.Адьшаа нарын гишүүд санаачлаад нүүрсний сонсголын хяналт шалгалтын ажлын хэсэг анх байгуулагдсан. Энэ шаардлагын дагуу УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулагдсан. Энэ бол нүүрсний салбарын ил тод байдлыг хангах төрийн хяналтыг сайжруулах анхны томоохон алхам байсан. Ер нь тэгээд нүүрсний хулгай гэх тодотголтой хэргүүд бол төмөр зам, олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, худалдан авалттай холбоотой системийн ийм цогц өөрч зөрчлүүдийг хамаарч байгаа юм. Нийтдээ 124 хэргийг мөрдөн шалгаж, 88 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдээд байна. 20 хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй хэлэлцэгдээгүй байна. 48 хэрэг мөрдөн байцаалтын шатад байна. 2025 онд нийтдээ 48 хэргийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хэрэг нээн шалгаж байна. 40 хэрэг мөрдөн байцаалтын шатад байна. Энэ бол Ерөнхий сайд 5 толгойд онцгой дэглэм тогтоосны дараа хулгайн олон хэлбэрийг ээлжилж, компанийн орлого, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлсөн. Олон гэрээнүүдийг ил тод болгож ард түмний хяналтад орууллаа. Манай ЗГ нууцаар гэрээ хийгээгүй. Цаашдаа ийм зарчим байж болохгүй гэсэн зарчим гаргасан. Ард түмний хяналтад бай гэсэн ийм зарчмыг гаргаж байгаа юм. Ингэж байж бид баялгийн менежментээ зөв хэрэгжүүлж, баялгийн сангаа хэрэгжүүлж чадна гэж үзсэн.
Бидний хамтарч хийсэн үндэсний хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс юм. Онцгой дэглэмийн хугацаанд буюу Өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүхэнд хамгийн өндөр одоо борлуулалт биет хэмжээгээрээ хийлээ. Сарын дундаж борлуулалтыг 1,6 дахин нэмэгдүүлсэн. Энэ хулгай зэлгийтэй тэмцсэнээрээ 5 толгой дээр биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1,3 дахин, орлогыг 1,3 дахин, олборлолтыг 1,2 дахин нэмэгдүүлсэн нь энэ онцгой дэглэмийн хугацаанд бүх шатанд нь байсан хулгайг арилгаж байж энэ өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж байгаа юм. Үүнтэй чинь тэмцэж байна. Дээрээсээ доошгүй бүгдийг нь анхаарах юм байна гэсэн шаардлага тавьж байна. 5 толгой төрийн өмчийн компаниудад тогтсон соёл болчихсон "хулгайн схем" байна гэж бид үзэж энийг шалгуулсан. Сүүлийн 3 сарын хугацаанд бол нийт 81 удаагийн биржийн арилжаа амжилттай хийж 392,8 сая ам.долларын үнэтэй 7,1 сая тонн нүүрс биржээрээ арилжлаа. Энэ бол өнгөрсөн 7 сарынхаас өндөр үнэ байгаа. 9 дүгээр сард Монголчууд түүхэндээ хамгийн өндөр буюу анх удаа 3,2 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ бол онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг 5 толгойд нэмэгдүүлсний үр дүн юм. 2025 онд 7 дугаар сард гэхэд 1,9 сая тонн, 8 дугаар сард 2,7 сая тонн, 9 дүгээр сард 3,2 сая тонн нүүрсийг Гашуун сухайт Хангийн боомтоор экспортолсон. Энэ бол хулгайтай тэмцсэний үр дүн.