Байр суурь2 мин унших
Р.Батболд: Өнөөдөр огцруулчихдаг, маргааш Үндсэн хуулийн цэц дээр очоод уначихвал, Ерөнхий сайдаа буцаагаад тавих уу?
УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Ёстой нэг шившгээ дэлгэж байна даа гэдэг шиг л юм болж байна. Ирцэд орсон ороогүй гээд гишүүдийг доромжлоод байна аа. Болохгүй шүү дээ та нар. Дийлэнх олонх нь ирэхгүй байхад яагаад ирдэггүй юм гэдэг талаас нь харж болдоггүй юм уу? Бид өөрсдийн үзэл бодолтой, хуулиа биелүүлчихье гээд сууж байгаа улсууд шүү дээ.
Үндсэн хууль дээр ЗГ-ыг огцруулъя гэдэг дээр дэмжинэ дэмжихгүй гэдэг дээр санал хураах юм байна лээ. Би бол тэгж хараад л байгаа. Үүнийг иргэдэд нэг ойлгомжтой хэлчихгүй, тойруулаад л янз янзаар худлаа яриадбах юм. Би хувьдаа Г.Занданшатар дарга, Д.Амарбаясгалан даргатай хувийн болон албан ажлын шугамаар ямар ч асуудалгүй харьцаатай байдаг.
Зүгээр л Үндсэн хуулиа дагаад явчихъя гэхээр хурал даргалагч гэдэг хүн их чухал хүн байдаг юм байна аа. Х.Булгантуяа дарга өчигдөр их муухай харагдлаа. Айлын 2, 3 настай эрх охин дэлгүүрт орчхоод би заавал энийг авна гээд тийчлээд хэвтчихдэг шиг л юм харагдаад байна шүү дээ. Дийлэнх нь яагаад ир ирэхгүй байгаа юм бэ гэдэг талаас нь та нар яагаад хардаггүй юм!
Ардын нам өөрөө 68 гишүүнтэй. Энэ ирцээ бүрдүүлээд явчих бүрэн боломжтой байж бусад намууд руу яасан муухай дайрдаг юм. Бусад намын гишүүд олуулаа байж, ялангуяа АН-ынхан хэлэх байлгүй дээ. Манай 2 гишүүн гадаадад томилолттой явж байхад тэгж болохгүй шүү дээ та нар.
2 талын харилцан саналуудыг нь сонсчихмоор санагдаад байх юм. АМНАТ-тай холбоотой асуудлыг Эрдэс баялгийн яамных нь сайд хариулмаар байх юм. Цалин нэмж болох болохгүй талаар нь Сангийн яам нь хариулмаар байх юм. Би одоо асууж байгаа шүү.
Би хуульч гишүүддээ жаахан урам хугарчихлаа. Үндсэн хуулиа яаж тайлбарлах гээд байгаа юм? Бидний өнөөдөр яригдаад байгаа асуудал ҮХЦ дээр очоод уначихвал яах вэ? Өнөөдөр огцруулчихна, дараа нь яах юм буруу байна аа гээд буцаагаад тавих юм уу? Энэ асуултад хэн хариулах вэ?
Үндсэн хуулийг бид нар тайлбарлахгүй, цэц тайлбарлана гэсэн сонин юм яриад байх юм. Өчигдөр Д.Бум-Очир гишүүн аргаа бараад ярьж байна лээ шүү дээ. Улаан гэрэл асчхаад байхад ор ор гээд байх юм. Одоо тэгэхээр орох юм уу орохгүй байх юм уу та нар юу гэж бодож байна аа гээд байх юм. Үгүй ээ энэ чинь урд улаан гэрэл асчхаад байна аа л гэсэн үг юм шиг санагдаад байх юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




