Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлан эрх тэгш хандаж ажиллах ёстой!

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Хүний эрхийг дээдэлсэн 126 гишүүнтэй ардчилсан парламентын хамгийн анхны даргаар ажиллах боломж танд оногдсон байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг харахаар 126 гишүүнтэй адилхан нэг гишүүн мөртөө хурал зохион байгуулах ялангуяа УИХ-ын гишүүдэд бол УИХ-ын Тамгын газар адилхан эрх, тэгш үйлчлэх ёстой. Байнгын хороод мөн адилхан. Гэтэл УИХ-ын дэд бүтцийн байгууллагууд болох эдгээр байгууллагууд тамгын газар, байнгын хороод, бүлгийн ажлын алба УИХ-ын гишүүдэд хурал зохион байгуулах боломжийг бий болгож өгөхгүй гэх мэт маш олон “бойкотууд” хийлээ. 

Өөрөөр хэлбэл зөвхөн УИХ-ын даргад хувь хүнд нь үйлчилдэг ийм бүтцийн байгууллага байж болохгүй гэж үзсэн учраас өөрийг чинь огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. Саналаараа УИХ-ын даргаас чөлөөлөгдөж байгаа нь зөв. Цаашдаа энд асуудалд анхаарах ёстой! 

Л.Соронзонболд: УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлан эрх тэгш хандаж ажиллах ёстой!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009