Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа нь улс төрд хувьд ёс зүйн том жишгийг тогтоолоо

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Ардчилал өндөр хөгжсөн орнуудад mөрийн өндөр албан хаагчдын хувьд ёс зүйн өндөрлөг нэлээн чухал шаардлага болдог. Тэгэхээр Д.Амарбаясгалан даргын хувьд үүсээд байгаа асуудалтай холбогдуулаад миний нэр дээр гишүүд ёс зүйн шаардлага хүргүүлсэн.

Д.Энхтүвшин: УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа нь улс төрд хувьд ёс зүйн том жишгийг тогтоолоо

Үндэсний эв нэгдлийг хангах, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх, хамгаалах гэдэг үүднээс ёс зүйн шаардлагыг хүргүүлсэн. Тэгэхээр Д.Амарбаясгалан даргын хувьд  энэ жишгийг тогтоож, өөрийн хүслээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа нь төрийн өндөр албан тушаалтнуудад жишиг болж байна гэж бодож байна.

Ер нь бол ийм шаардлагыг зөвхөн УИХ-ын гишүүд, намууд биш ард түмэн ч тавьж байна. Тиймээс цаашид төрийн өндөр албан хаагчид анхаарна биз ээ гэж бодож байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009