Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: Төр томроод байгаагийн гол шалтгаан нь төрийн өмчийн компаниуд учраас ил тод байдлыг нь хангах чиглэлд бодлого хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нэр дэвшигчээс асуулт асуув.

ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд эрх зүйн шинэтгэл болон төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах гэсэн 2 асуудал бий. Төр томроод байгаагийн гол шалтгаан нь ТӨК-ууд. Тэгэхээр эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд төрийн болон нийтийн өмчийн талаар та ямаршуу бодлого хэрэгжүүлье гэж бодож байгаа вэ? Төлөвлөж буй бодлого бий юу?

Мөн хулгайтай холбоотойгоор нууцад оруулж байгаад тодорхой өмч хөрөнгийг шамшигдуулдаг хулгайн асуудлууд бий. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудлыг хариуцахын хувьд энэ нууцтай холбоотой  төрийн ил тод байдалтай холбоотой асуудлаар та ямар тодорхой ажил хийе гэж бодож байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариулав

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009