Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: Иргэд парламентын 126 гишүүнээс маш өндөр ёс зүй, ёс суртахуун шаардан бухимдаж байна!

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

Иргэдийн бухимдаж байгаа шалтгаан бол парламентын 126 гишүүнээс маш өндөр ёс зүй, ёс суртахуун шаарддаг. Учир нь ёс зүйтэй байж байж хууль батлах, баталсан хууль нь нийгмийн амьдралд хэм хэмжээ тогтоох, шударга ёсыг сахиулах, иргэдийн амар амгалан тайван байдал, улс орны хөгжил цэцэглэлтэй шууд холбоотой. Хоёр талтай. Харамсалтай нь сүүлийн хэдэн сарын хугацаанд парламентын гишүүдийн амнаас байж болшгүй үг, авир гарч байгаа. Харамсалтай юм шиг авч нөгөө талд нь иргэдийн мэдэх эрх нээгдэж, асар олон хулгай луйвар мөнгөний мөртэй асуудлууд яригдлаа. Барин тавин мэдээ сэлтүүд гарч байна. Хууль шүүхийн өмнө ганцхан үнэн байх ёстой. Хоёр буюу түүнээс дээш үнэн байх боломжгүй. Ерөнхий сайд, Их хурлын дарга огцрох энэ 2 асуудлын дараагаар эдгээр зүйлүүд намжиж болохгүй. Яг хуулийн өмнө эцэслэгдэн шийдэгдэх ёстой. Нэг нь буруутай эсхүл нөгөөх нь гүтгэсэн л байгаа.

С.Эрдэнэболд: Иргэд парламентын 126 гишүүнээс маш өндөр ёс зүй, ёс суртахуун шаардан бухимдаж байна!

Нэгдүгээрт, та өөрийгөө хэр зэрэг ёс зүйтэй хүн гэж боддог вэ?

Хоёрдугаарт, Та эрх баригч намын ЕНБД хийж байхдаа өрсөлдөгч намуудаа ялахын тулд ямар нэгэн хууль бус ажиллагаа, хар пи ар хийж байсан уу?

Гуравдугаарт, ХОМ-ийг харж байна. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн ихэнх нь хадгаламжгүй. Хадгаламжтай иргэдийн 90 орчим хувь нь 1 саяас доош хадгаламжтай байгаа. Тэгэхээр таны хөрөнгө орлого ямар замаар бүрэлдэн тогтсон бэ?

Дөрөвдүгээрт, ТЕГ-аас гаргасан дүгнэлт гэж байгаа. Нууц биш бол тодорхой баримттай эшлэлтэй зүйлийг хэлж өгнө үү? Энэ олон жил яригдаад байгаа барин тавин байгаа зүйлс чинь үнэн, худлаа эсэх дээр ард түмэн үнэлэлтээ өгөх ёстой. Шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэлж болохгүй. Мань мэт ч  тэр хонгилоор нь явж байсан хэлмэгдэгч хохирогчдын нэг. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас үүдээд хуулийг шударга, ёсыг, үзэмжээр, субьектив байдлаар тайлбарлах боломжгүй.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009