Байр суурь3 мин унших
С.Эрдэнэболд: Цаашдаа Б.Энхбаяр та хэвлэл мэдээллийн сенсац болдог сэдэв биш, хууль хэрэгжилтийн шударга ёсыг тогтоодог үг, өгүүлбэрийг хэлэх ёстой шүү!
УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын давхардаагүй тоогоор та 32 дахь Ерөнхий сайд. Өмнөх Ерөнхий сайдууд, энэ улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөг бие даасан хараат бус байлгах гэж эдийн засгийн хувьд, оюун санааны хувьд ч тэрулсын тусгаар тогтнолыг бий болгох гэж зүтгэж ирсэн сайн нэртэй ч хүмүүс бий. Саар нэртэй ч хүмүүс байгаа. Амь насаа алдаж бусдын нутагт цаазлуулсан ч хүн байгаа.
Монгол улсын ерөнхий сайд гэдэг нь дуртай аавын хүү ээжийн охин санааны зоргоор хийдэг ажил биш. Энэ бол мянганаар өртөөлсөн Монголын алтан төрийн түүхийн жолоо цулбуурыг атгаж яваа хүний хувьд хувийн ашиг сонирхлоо улдан хаяж, зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр амь бие үл хайрлан тэмцэх ёстой ажил. Тэгэхээр сүүлийн үед таныг дарангуйлалтай холбогдон хардаж сэрдэх болж байна. Та энэ дээр яг цэгцтэй товч хариулт өгөхгүй юү?
Та дарангуйллыг Та дарангдэмжсэн ямар нэгэн үг, үйлдэл гаргасан уу?
Хоёрдугаарт, Монголын Ерөнхий сайдууд огцорч болно оо. Гагцхүү энэ асуудал хуулийн дагуу явах ёстой гэсэн итгэл үнэмшил хийгээд үндсэн хуулийн зарчмаар өрнөх ёстой гэсэн хуульчийн бодол байдаг. Та Ерөнхий сайдын хувьд 1, 2 3 гээд хэлэхэд хамгийн том ямар өвийг үлдээх гэж ажиллаж байгаа юм бэ? Энэ төрд зүтгэж байгаа юм бэ?
Цэцийн шийдвэр гарсан учраас та ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Багш, эмч нар, ахмадууд бухимдаад байгаа. Ер нь нийгэмд асар их бухимдалтай байгаа энэ асуудал бол зөвхөн цалингийн асуудал биш. Нийгэмд шударга бус байдал хавтгайрсан, далд эдийн засаг удирдсан хулгай зэлгий өрнөсөн зөв зүйлд, хөгжилд зарцуулагдах ёстой мөнгөнд чадахгүй байгаа учраас хүмүүс бухимдаад байгаа. Тийм учраас та энэ микрофон дээр багш нарт, эмч нарт, ахмадуудад хандаж яг байр сууриа хэлээч ээ.
Таныг нүүрсний хэрэгтэй тэмцэхээр сайд болж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ үүнийг авлигын асуудал гэж харж байгаа. Зандаа гоош гээд Од мөндрийн үүсгэн байгуулагч танаас асууж өгөөч хэмээн хүсэлт явуулжээ. Б.Энхбаяр сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажлын үр дүнг юугаар хэмжих юм бэ?
Ямар хэмжүүрээр энэ тэмцлийг амжилттай болсон эсвэл амжилтгүй болсон гэж үзэх юм бэ?
Нүүрсний хулгай гээд байгаар хэдэн төгрөг алдчихсан юм бэ? Хэвлэлээр яваад байгаа тоо хэр бодитой вэ? Хэдийг нь улсынхаа сан хөмрөгт буцаан авчрах зорилготой байгаа юм бэ? Мөн ойролцоогоор хэдэн хүн энэ гэмт хэргийг үйлдсэн, тэндээс хэд нь зохих ял шийтгэлээ хүлээхгүй бол энэ тэмцлийг амжилттай эсвэл амжилтгүй гэж дүгнэх юм бэ?
Сайд болоод би тэгж бодож байна, би ингэж хардаж байна, би ингэж таамаглаж байна гэдэг зүйлийг ярьж болохгүй ээ. Баримт нотолгоотой зөвхөн хүйтэн логик, бодит факт, хуулийн хүрээнд та асуудлыг ярих ёстой. Цаашдаа хэвлэл мэдээллийн сенсац болдог сэдэв биш. хууль хэрэгжилтийн шударга ёсыг тогтоодог үг өгүүлбэрийг та хэлэх ёстой шүү!
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

