Байр суурь2 мин унших
Д.Ганмаа: Нийт тэтгэврийн ахмадын хэдэн хувь нь зээлтэй байна вэ!
Өргөдлийн байнгын хорооны 2025.10.21-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Нэгдүгээрт, Тэтгэвэр гэдэг чинь хамгийн эрсдэл багатай зээлд тооцдог. Америкаар бол Кредит Скор гэдэг шиг. Тэр утгаараа хамгийн хувь багатай. Хамгийн эргэн төлөлт сайтай байдаг. Манай Монголд тэтгэвэрт гарсан хүмүүс байна хуучин социалист үеийн гэж ярьдаг шиг. Зээл авах маш дургүй. Авсан бол маш хариуцлагатай төлдөг яг тэр үеийн төлөөллүүд байгаа юм. Жишээлбэл, хамгийн багаар тогтоосон тэтгэвэртэй хүмүүсийн нийт тэтгэвэрт байгаа хүмүүсийн хэдэн хувийг нь авдаг юм. Дунджаар тогтоолгосон нь хэдэн хувь авдаг юм. Хамгийн өндрөөр тогтоолгосон нь хэдэн хувь авдаг юм. Дунджаасаа гадна голч нь хэдэн хувь авдаг вэ?
Хоёрдугаарт, тэтгэврийн хүмүүсээс маань хэдэн хувь нь яг зээлтэй юм.
Гуравдугаарт, амьжиргааны зардал гээд наад захын зардлууд байгаа. Эдгээр зардал нь Монгол Улсын хувьд хот хөдөөгөөрөө ямар ялгаатайгаар хэдэн төгрөгөөр яг тогтсон байдаг вэ? Ажлын хэсгийн дүгнэлт дээр жишээлбэл ЭМД-ын сангаас олгодог хэвтэн эмчлүүлэгчид буюу архаг өвчтэй хүмүүсийнхийг тооны хувьд хязгаар тогтоосон гэж байна. Энэ хязгаарыг автоматаар шууд тогтоочихдог юм уу. Тодорхой өвчлөлийн шалтаг учир дээрээс нь шалгуур үзүүлэлтээр тогтоож байгаа юу. Үүнээс болсон эрсдэлийг хэрхэн харж байна?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


