Байр суурь2 мин унших

Б.Хэрлэн: Бид цалин хөлснийхөө тогтолцоог шинэчлэх цаг болсон

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 2025.10.21-нйи өдөр боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгтэй би санал байна. Улсын дундаж цалин 2 сая 621 мянган төгрөг. Үүнээс төрийн албан хаагчийн цалин 40 орчим мянган төгрөгөөр бага. Нийгмийн үйлчилгээний салбар буюу эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин 200-100 мянган төгрөгөөр бага байгаа. Тэгэхээр нийгмийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэх тухай асуудал тулгамдсан асуудал болоод байна. Үүний шийдэл гаргалгааг 2 янзаар яриад байна.

Нэгдүгээрт, төсөв ерөнхийлөн захирагчдын зардлаас 10%-аар суутгаад, нэмэгдлийг хийе гэдэг шийдэл гаргалгаа ярьж байна. Үүнийг харахдаа миний хувьд дорвитой нэмэлт өөрчлөлт болж чадахгүй хэмээн болож байна. Сангийн яамнаас тодруулж ахиж асууя. ДНБ-ий 24%-ийг урсгал зардалд зарцуулна гэсэн ойлголтдоо баригдчихаад хүмүүсийнхээ цалин, мөнгийг нэмж чадахгүй байна. Энэ 24-ийг 25 болгох хуулийн заалтдаа өөрчлөлт оруулаад  зохицуулах арга байна уу?

Хоёрдугаарт, цалин хөлсний тогтолцоогоо шинэчлэх цаг нь болчихсон. Салбарын хувьд харьцуулаад аваад үзэхэд харилцан адилгүй. Уул уурхай, цахилгаан, хөрөнгийн зах зээлийн салбарынхан хамгийн өндөр цалин, нийгмийн үйлчилгээнийхэн хамгийн бага цалинг нь авдаг. Аймгуудын хувьд үйлдвэр, уурхайтай бол цалин нь ахиад явчихдаг. Хөдөө орон нутгийн хувьд ч цалин хөлс нь харилцан адилгүй болчихсон. Тиймээс бид цалингийн тогтолцоог эргэж харах хэрэгтэй байна. Цаашилбал цалингийнхаа бүтцийг эргэж хармаар байна. Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний харьцаа алдагдчихсан. Үүнийг эргэж харахгүй бол залуучуудын цалин хамгийн бага олон жил ажиллачихсан хүмүүсийн цалин хамгийн өндөр буюу харилцан адилгүй болчхоод байгаа юм. Тиймээс цалингийн бүтцээ зайлшгүй өөрчлөх шаардлага үүсээд байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Монгол хүний үнэлэмжХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2015
  3. 2014
  4. 2013