Үйл явдал1 мин унших
Хуралдаан даргалагч шууд өөрийн үзэмжээр хандаж байна
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар ҮХЦ-ийн хуралдаантай холбоотой байр сууриа илэрхийлж байна. Ц.Сандаг-Очир "Өглөөнөөс эхэлсэн цэцийн хуралдаан хэт нэг талыг барьсан байдлаар асуудалд хандаж байна. Шууд их суудлын хуралдаан хуралддаг нь буруу. Дунд суудлын хуралдаанаа давсан нь буруу. Х.Булгантуяа гишүүний хувьд хуульч хүн биш өмгөөлөгч авах эрхтэй. Өмгөөлөгч авах эрхийг хангаж өгөөч гээд байхан өмгөөлөгч авах эрхийг хангасангүй. Хуралдаан даргалагч шууд өөрийн үзэмжээр хандаж явуулж байгаа нь цаашид цэцийн их суудлын хуралдаан тодорхой болсон юм байна гэж дүгнэхээр байна. Асуудалд хандаж байгаа байдал, хариулж байгаа байдал, бүрэлдэхүүнтэй шийдэх асуудлыг дангаараа шийдэж байгааг хардаж байна" гэлээ.
Эх сурвалж:
NTV

