Байр суурь1 мин унших

П.Сайнзориг: Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж буй чуулганы хуралдааны ирцээс хасаж өгнө үү?

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж хуралдаж байгаа чуулганы хуралдаанаас ирцээс хасаж өгөхийг хуралдаан даргалагчаас хүсэж байна. Ямар үндэслэл байна гэхээр Цэцийн 10/22-ны өдрийн 08 дугаар тогтоолын 35 дугаар хурал хуралдаан дээр 10/16,17-ны өдрийн хуралдааны ирц ерөөсөө хангагдахгүй байна гэдэг зүйл байсан. Өмнөх хуралдаан, өмнөх асуудлууд Үндсэн хууль зөрчсөн байдлаар явчихлаа. Б.Пүүжээ дарга 2 дугаарт энэ цэц дээр 95 дугаар тогтоол хүчингүй болгох арга хэмжээг аваарай гээд заачихсан байгаад байгаа.

Цэцийн шийдвэрийн дагуу хүчингүй болгоод ЗГ-ын эрх сэргээд Б.Энхбаяр сайдыг томилох асуудлыг Ерөнхий сайдын эрх хэмжээний хүрээнд шийдэх ёстой байхгүй юу. Бид хэд ингээд асуудлуудыг дэнсэлдэг газар нь дэнслээд ингээд асуудлаа процессын дагуу явуулъя л гэж байгаа. Цэцийн шийдвэртэйгээ зөрчилдөж байгаа ийм хуралдаан явж байгаа учраас би Дэгийн хуулийн дагуу хүсэлтээ тавьж байна. Намайг ирцээс гаргаж өгнө үү? Тийм би бол Үндсэн хууль зөрчиж чадахгүй. Энэ танхимд цөөхөн хүн сууж байна. Ирцэд орсон ч гэсэн танхимдаа суухгүй байвал энэ чинь эсрэг санал өгснөөр тооцогдохгүй Үндсэн хуулийг нь зөрчиж болно.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009