Үйл явдал1 мин унших
Ц.Идэрбат: Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байн
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Хоёр талаас эрх үүргийг танилцуулаад хурал үргэлжилж байна. Би УИХ-ын даргын захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Анх удаа хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. УИХ-ын талаас ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Нэгдүгээрт , ҮХЦ-ийн 2019 оны ҮХ-ийн өөрчлөлт хийх үед ажиллаж байхдааа УИХ-тай гэрээгээр буюу мөнгөн дүнгээр ажиллаж байснаас ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй. Мөн ҮХЦ-ийн гишүүн төвийг үүсгэсэн байр суурьтай байх ёстой ч эцсийн шийд гараагүй байхад олон нийтэд хандсан гэх үндэслэлээр татгалзах хүсэлтээ өгснөөр цэцийн гишүүд зөвлөлдөх танхимдаа орлоо. Үндсэн хуулийн цэцийн хурлыг нээлттэй явуулаасай гэж хүсч байна. Зам дээр түгжирч байгаа, жагсаалд оролцож байгаа хүн бүхэн хурлын мэдээллийг ил тод сонсоосой. Үнэндээ хэний зөв, бурууг хэн ч мэдэхгүй. Үүнийг л Үндсэн хуулийн цэц дээр шийдвэрлэх хурал болж байна. Шийдвэр гарахын өмнө би хэн нь зөв , буруу гэж ярих зохимжгүй" гэлээ.
Эх сурвалж:
NTV