Үйл явдал1 мин унших
Төв аймгийн Баян суманд ажиллалаа

Төв аймгийн Баян суманд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Батбаяр нарын хамт ажиллав.
Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд тус суманд хуваарилсан туулах чадвар сайтай түргэн тусламжийн авто машиныг Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Эрүүл мэндийн төвийн дарга Д.Отгонбаяр нарын төлөөлөл оролцлоо.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

