#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллав

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллав

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Гомбын ГАНБААТАР гишүүний хамтаар ажиллаж явна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллав
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллав

Тойргийн сонгогчид уулзалтын үеэр дараах асуудлыг хөндлөө.

* Шатахуунгүй сар гаран боллоо

* Малчдын ундны худаг ус, улам бүр шавхагдаж байна.

* Багш нарын цалин нэмэх асуудалд нэгдэж байгаа! Өмнөговь аймаг шиг "нутгийн дэм" хөтөлбөр хэрэгжүүлж урамшуулал олгодог болох

* Мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт муу байна, Улаанбадрах сумынх гэхээр авахгүй байна.

* Уул уурхай нэмэж нээлгэхгүй

* Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байна?

* Ураны талаар гишүүдийн байр суурь зэргээр асуулт асууж санал шүүмжлэлээ уламжиллаа.

УИХ-ын гишүүд бидний хувьд санаачилсан хуулийн төслүүд, байнгын хороодын хэлэлцсэн асуудал, ирэх оны төсөвтэй холбоотой говийн бүсэд хийгдэх ажлуудын мэдээллийг өгч, улс төрийн өнөөгийн байдлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ц.Энхтайван агсны нэрэмжит үе үеийн төгсөгчдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж 1975-2025 оны нийт анги хамт олон цугларч тус сум хөл ихтэй байна.

Улаанбадрахчууд бол аймагтаа хоёрт ордог томоохон газар нутагтай, хяр хадархаг болон элсэрхэг хөрстэй, нуур цөөрөм, урсгал гол горхигүй ч #Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд нефьт, чулуун нүүрс, гөлтгөнө, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, уран, зэс,  давс, хужир, жуган зэрэг эрдэс баялагтай нутгийн иргэд юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019