Үйл явдал1 мин унших
Засгийн газар Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойших УИХ-д өргөн барих анхны хуулийн төсөл нь Гэр бүлийн хууль байх болно гэж мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.



