Үйл явдал2 мин унших
Н.Мягмар: Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдахыг хуульчилсан

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Нийгмийн өөрчлөлт, хөгжлийг дагаж энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа Ц.Сандаг-Очир гишүүн илэрхийлээд гэр бүлийн талаарх боловсролыг ерөнхий боловсролын болон их сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгасан эсэхийг тодрууллаа.
Боловсролын ерөнхий хуульд бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт хувь хүн, гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл тэргүүтэй хэд хэдэн агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлэхээр заасан байдаг. Салбарын яам хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сургалтын хөтөлбөртөө энэ агуулгыг тусгах үүрэг хүлээдэг хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хариуллаа.