Байр суурь2 мин унших

Г.Уянгахишиг: Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж хөрөнгө босгох" гэдэг заалт өдий 15 жилийн дараа ч хэрэгжээгүй байна

УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг Ерөнхий сайд Г.Занданшатараас дараах асуултуудыг асуулаа.

Нэгдүгээрт, Нүүрсний хулгай гээд яриад байгаа. Өмнө нь чуулган дээр ч гэсэн би дурдаад өнгөрсөн. Энэ бүх нүүрсний хулгайтай холбоотой асуудал бол цэвэр Эрдэнэс Тавантолгой гэдэг компанийг тойрч байгаа асуудал. Өөрөөр хэлвэл Эрдэнэс Тавантолгой гэдэг компани дээр санхүүгийн удирдлага хяналт, нөгөө талаасаа тухайн компанийн ашигт ажиллагааг үл хамааран бусад ямар ч төслүүд рүү нүүрсээр төлбөр хийх, бартер хийх энэ боломжуудыг бий болгодог оффтейк гэрээнүүд байгуулдаг. Энэ шийдвэрүүд нь Их хурлаар дамждаггүй ЗГ-аас томилогдсон ТУЗ, мөн тэндээс томилогдсон улс төрийн томилгоогоор очсон гүйцэтгэх удирдлагын түвшинд хийгддэгтэй шууд холбоотой гэж харагдаж байгаа.

Энэ тухайд жишээлбэл Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 2025 оны бизнес төлөвлөгөөний свот шинжилгээн дээрээ сул талаа яг тэгж дурдсан байгаа. Юу гэхээр "Улс төрийн шийдвэрээр нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх зорилгоор их хэмжээний өр тавьж байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дарамт учруулсан хүний нөөцийн шууд томилгоо их байдаг. Олборлолтын 100%,-ийн гэрээт операторуудаар хийлгэж байгаа буюу өөрсдөө оператороо хийх боломж байдаггүй. Нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх борлуулалтыг өсгөх боломжтой ч Хятад талын хилийн нэвтрүүлэх хүчин чадлаас хамааран энэ нь өөрөө хязгаарлагддаг.

Тэгэхээр УИХ-ын тогтоолын 2010 оны 39 дүгээр тогтоол байгаа. Энэ тогтоолоор Эрдэнэс Таван Толгойг байгуулсан байдаг. Тэгвэл ЭТТ ХК дээр юу гэж яригдаж байсан бэ гэхээр 50%-ийг Монгол Улсын иргэн ААН-д дараах хуваарийн дагуу, энэ нь 10%-ийг нь нийт иргэнд үнэ төлбөргүйгээр хувьцааг нь шилжүүлнэ. 10%-ийг нь ААН нэгжүүдэд үнэ төлбөргүй шилжүүлнэ. 30 хүртэл хувийг  гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж хөрөнгө босгох гэдэг ийм 3 шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл эхний 2 нь биелсэн боловч одоо 15 жилийн дараа гэхэд 3 дахь заалт огт хэрэгжээгүй.

Тэгэхээр огт хэрэгжээгүй шалтгаан нь нээлттэй компани болоход гадаад дотоодын аль ч хөрөнгийн бирж дээр гарсан төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд бүх засаглалын болоод шаардлагуудыг нь хангаж чаддаггүй. Тэгэхээр энэ тал дээр ЗГ ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ? Энэ сул талуудыг байхгүй болгох дээр яаж хэрэгжүүлэх вэ буюу хэрхэн нээлттэй компани болгох вэ? Хэрхэн гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх вэ? Хувьчлалыг хэрхэн зөв явуулна гэж харж байна вэ?

Эх сурвалж:

Vip76.mn

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009