#Тойрог1 мин унших

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Академич Д.Төмөртогоотой уулзаж, санал бодлоо солилцлоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Академич Д.Төмөртогоотой уулзаж, санал бодлоо солилцлоо

"ИНГЭ БОЛ БУСДЫН ХУВЬД МАЛ, МИНИЙ ХУВЬД ЭЭЖ" гэдэг үгийг хэлсэн нь олны анхаарлыг татаж байв. Учир нь, Монгол Улсын ШУ-ны гавьяат Зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо гуай айлын өргөмөл хүү, Галбын говьдоо ингэний сүү ууж хүн болсон гэдэг. Гадаадад танилцсан олон эрдэмтэн мэргэдүүд түүнийг мал маллаж өссөн гэхэд гайхдаг, гадны улс оронд бол удам дамжсан сэхээтнүүд л түүний хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Эдүгээ 90 насны сүүдэрт хүрч яваа эрхэм хүмүүний гэрт нь зочилж золгон хуучилж, хүндэтгэл үзүүлэв. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Академич Д.Төмөртогоотой уулзаж, санал бодлоо солилцлоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Академич Д.Төмөртогоо Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор бөгөөд Монголын хэл шинжлэл, монгол судлалын чиглэлээр олон арван жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн билээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Академич Д.Төмөртогоотой уулзаж, санал бодлоо солилцлоо

Өмнөговь аймгийн Номын санд Эрдэм шинжилгээний уншлагын танхим гэж бий, тус танхимыг Өмнөговь аймгаас төрсөн ганц Академич болох Д.Төмөртогоо гуайн нэрэмжит танхим болгох талаар санал бодлоо ярилцаж, хэл соёл, ном зохиол, бүтээл туурвилынх нь дээжээс хүртлээ. МУИС болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн зэрэг байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, монгол хэлний хөгжил, бичгийн дурсгал, түүхэн хэл шинжлэлийн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн бахархалт хүмүүн бол яах аргагүй Домийн Төмөртогоо гуай билээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019