Үйл явдал2 мин унших
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Чуулганы үйл ажиллагаанд шинэ соёлыг нэвтрүүлж буй хоёр дахь удаагийн УИХ-ын асуулгын цагаар “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр сөрөг хүчин буюу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ерөнхий сайд Г.Занданшатартай мэтгэлцэв. Үүний дараа олонхын бүлэг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, цөөнхийн бүлгийн гишүүдээс Ерөнхий сайд Г.Занданшатар болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууж, хариулт авлаа.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн хөтөлбөрт 5 цогц реформыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан тухай Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Энэ хүрээнд эдийн засгийн бүтцийн шинэчлэлт, бүтээмжийн шинэчлэлт буюу бүтцийн өөрчлөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалингийн тогтолцооны реформ хийж, халамжаас хөдөлмөрт шилжинэ гэв.
Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх тухайд бүтээмж гүйцэтгэлд суурилсан цалингийн реформ хийж, 2026 оноос багш эмч нарын суурь цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 2027 он гэхэд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна. Боловсролын салбарт шинэ технологи, инновац ашиглан багшийн ачаалал, урсгал зардлыг бууруулан цалинг нэмэгдүүлнэ. Мөн хүн амын төвлөрлөөс шалтгаалан хоёр дахин их ачаалалтай ажиллаж байгаа нийслэлийн багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдэл гаргахаар ажиллаж байна.
Монгол Улсын нийт хүн амын 48 орчим хувь нь 2022 оны байдлаар дундаж давхаргад хамрагдаж байна. Дэлхийн банкны тооцооллоор инфляц 10.3 хувь болж 1 хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядуурал руу шилжих эрсдэлтэй гэж үзжээ.