Байр суурь2 мин унших
Ж.Батжаргал: Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрын харилцан уялдааг хангаж ажиллах ёстой
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Монгол банкны ерөнхийлөгч нэр дэвшигч н.Наранцогтыг дэмжиж байгаа. Дэмжих шалтгаан ч байгаа. Манай улсын төсөв, санхүү аж ахуйн томоохон менежер хүн юм. Тиймээс хүн Монгол банк талд мөнгөний бодлого талд очвол мөнгөний бодлого, төсвийн бодлого 2-ын харилцан уялдаа үүн дээр тулгуурлаж, мөнгөн урсгалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдал хангагдах, инфляцыг зорилтот түвшинд нь барих, бодлогын хүүгийн зохистой түвшин хадгалагдаж гэмээ нь баялаг бүтээгчдийг дэмжих нөхцөл бүрдэх болов уу. Тиймээс дэмжмээр байна.
Монгол Улс эрх зүйт төр төлөвшүүлж байгаа. Тухайлсан салбарууд дээр эрх зүйн зохицуулалтуудаараа удирдах албан тушаалтнуудыг тодорхой болзол журмын дагуу хугацаатай томилдог. Томилгооны хугацаанууд буюу бүрэн эрх дууссан бол асуудлаа хуулийнхаа хүрээнд авч хэлэлцэж, томилгооны сонсголоо ил тод хийж томилгоонуудаа хийдэг журамтай жамтай. Энэ дагуу энэ асуудлууд явж байгаа. Монгол банкны Ерөнхийлөгчийн асуудал ч гэсэн хуулийнхаа дагуу явж байгаа үйл явц. Иргэдэд буруу зөрүүтэй ойлголт өгөх гэж оролдоод хэрэггүй. Том төрийн тухай үрэлгэн төсвийн тухай олон жил ярьцгаасан.
Харин энэ ЗГ-ыг энэ талруугаа алхмуудаа ахиулж байгаа юм уу гэж ойлгоод байгаа. Төсөвтөө 2,2 их наядын тодотгол хийсэн. Энэ бол Монголын эдийн засаг төсвийг үүнээс хүнд байдал руу чирээд унагачих нөхцөл байдлаас урьдчилан хамгаалж чадсан. 2026 оны төсөв батлахдаа ч өмнөх оноосоо тодорхой түвшнээр бууруулж чадсан.
