Байр суурь1 мин унших
Ж.Батжаргал: Дипломат байгууллагууд улс хоорондын харилцааг эдийн засагжуулахад төвлөрөх хэрэгтэй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Монгол Улсыг төлөөлж гадаад улс орнуудад элчингээр суухаар нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдэд амжилт хүсье. Гуравхан зүйл байна. Тухайн ор улс орнуудад амьдран суугаа иргэдийнхээ эрхийг хангах, төрийн үйлчилгээ үзүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Энэ тал дээр гардаг асуудлыг олон жил ярилаа. Энэ дипломат байгууллагууд харилцааг эдийн засагжуулах, худалдаажуулах, Монголын эдийн засгийн тэлэлт хөгжлийг хангах талаар онцгой анхаарч ажиллая. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийцгээж ярьцгааж байгаа ч хүссэн хэмжээнд очоогүй болов уу.
Ялангуяа үйлдвэржилт хөгжчихсөн улс орнуудад хүлэмжийн хийн чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгүүд байна. Үүнийг шингээх чадвар нэмэгдүүлнэ гэдэг байдлаар юм уу, Монголын цөлжилтийг бууруулна гэдэг чиглэлээр үндсэндээ дүйцүүлэн хамгаалалтын чиглэлээр Монгол руу хөрөнгө ороод ирэх бололцоо байгаа юм билээ.
Мөн 2 хөршөөс эхлэн бас дэлхийн гуравдагч хөршүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг үр дүнтэй явуулах, 100% нэг орноос хамааралтай импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй байхад анхаарал тавих ёстой.