Үйл явдал1 мин унших
Халдварын тархалтыг хумихад хичээн ажилласан бүх аймагт мөнгөн урамшуулал олголоо

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрөгч 7 хоногийн сүүлээр /2025.10.30 / “Нийгмийн эрүүл мэндийн бодлого, дархлаажуулалтын цаашдын чиглэл" уулзалтаар 21 аймаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, бодлого чиглэлээ танилцуулав.
Дархлаажуулалтыг сайн зохион байгуулж, халдварын тархалтыг хумихад хичээн ажилласан бүх аймагт талархаж, мөнгөн урамшуулал олголоо.
Цаашид жил бүр урамшуулна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах төсвийг нэмнэ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг ажилтны тоог нэмэгдүүлж, бодитой хөрөнгө оруулалт хийнэ.
2027 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого чиглэл, санхүүжилтэд 21 аймгийн салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг хийв.
Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам