Үйл явдал1 мин унших

ЭМЯ: 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажууллаа

ЭМЯ: 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажууллаа

Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн.

Энэ жилийн онцлог нь амьсгалын замын синцитиаль вирус,  A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлсэн.

Манай  улс энэ жил томуугийн улирлыг угтуулан А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулсан нь халдварын оргил үеийг хүндрэл багатай давахад чухал нөлөө үзүүлэв.

Энэ жил дархлаажуулалтын хамралт өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байлаа.

Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэх, эндэгдлээс сэргийлэх өвөрмөц сэргийлэлт юм.

ЭМЯ-ны онцлох 10 ажил

ДархлаажуулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012