#Коммент1 мин унших
Ц.Мөнхбат: Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замын засварт 40 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж, 38,8 км замын их засварын ажил хийгдэж дууслаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Энэ чиглэлийн авто замд 2025-2027 онд нийт 152 км авто замыг засаж, сайжруулахаар төлөвлөж, говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтарч улсын төсөвт санхүүжилт тусгуулан ажиллаж байгаа. Тухайлбал 2025 онд 40 орчим тэрбум төгрөг төсөвт суулгаж, Дундговийн замд нийт 38,8 км их засварын ажил хийгдэж, 8,8 км хатуу хучилттай замын их засвар дууссан юм. Харин ирэх 2026 онд 40 км автозам засварын ажилд 40,2 тэрбум төгрөг төсөвт суулгуулахаар гишүүд хамтран ажиллаж байгаа юм. Үлдсэн 70 км зам засварын ажлын төсвийг 2027 оны төсөвт суулгахаар ажиллаж байна.
Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлт их хийдэг, зорчих хөдөлгөөний ачаалал их учраас замын аюулгүй байдлыг хангаж, зам засварын ажлыг цаг алдагүй хийж, замыг 4 эгнээ болгох зайлшгүй шаардлагатай. Иймээс говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтарч ирэх жилүүдэд 4 эгнээ, хүнд даацын ачаа зөөх боломжтой замын ТЭЗҮ хийх, мөн хөрөнгө оруулалтыг шийдэх боломж, гарцыг судлан ажиллаж байна.
