Байр суурь2 мин унших
А.Аринузаяа: Улс төржих сэдэв гэж байна, боломгүй сэдэв ч гэж бий!
УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Т.Аубакир сайд та ямар их удав аа. Томилогдсон өдөр чинь л хэлж байлаа. Энэ алдаа дутагдлаас болж уг хэлэлцээрийг соёрхон батлах процесс дээрээ уначихлаа. Маргааш яаралтай шууд оруулаад ир ээ. Хэлэлцэх эсэх дээрээ унасан хууль тогтоомжийг нэг жилийн хугацаанд оруулж ирдэггүй. Хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлээд явж байгаа процесс дээрээ эцсийн үе шат дээрээ унасан хуулийгшууд маргааш нь өргөн барих ийм боломжтой байсан.
4 сарын хугацаа өнгөрлөө. 4 сарын хугацаанд тэтгэвэртээ гарсан иргэдийн боломжийг бид үгүй хийсэн. 2024 оны 6 сард энэ хэлэлцээрийг анх Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дэмжсэн байдаг 24 оны 10 сард хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. 2025 оны 5 сард дахин өргөн барьсан. Бид нар нэг удаад нь баталж чадаагүй. Маш олон иргэдийн санхүүгийн боломжийг нь бид хаасан. Үүнийг хариуцлагатайгаар ухамсарлах хэрэгтэй.
1998 оноос хойш Казакстан улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгохдоо эсвэл тэндээ хуримтлалын сангаас нь тэтгэвэр тогтоолгох, эсвэл Монгол дахь дансандаа тухайн төвлөрүүлсэн шимтгэлээ цаг тухай бүрдээ арвижуулсан, хүү тооцсон нэмэгдүүлсэн тэр мөнгөн дүнг авах боломж нь одоо бүрдэж байна. Гэхдээ процесс бас болоогүй. Монгол Улсад дараа нь Казахстан бас соёрхон баталж байж ирэх оны хагас жилээс л хүчин төгөлдөр мөрдөгдөх болов уу даа.
Маш их цаг хугацааг алдлаа. Монгол иргэнийхээ төлөө төр улс төржиж ийм том алдаануудыг гаргаж байна шүү гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлмээр байна аа. Улс төржиж болох сэдэв гэж байна. Боломгүй сэдэв гэж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль бэлэн болчихсон.Та минь нэг өргөн бариадхаач! Нийгмийн даатгалын багц хууль нэлээд удаан яригдлаа. Дахиад суурь тэтгэврийнхээ асуудлыг оруулаад ир. Өргөн барьчих тэгэх үү?
Г.Дамдинням сайдад хандаж үг хэлмээр байна. Тэтгэврийн хэлэлцээртэй адил түлш тогтвортой нийлүүлэх хос гэрээ соёрхон батлах асуудал байгаа. ОХУ-тай байгуулсан гэрээ нэгийг нь соёрхон баталсан, нэгийг нь соёрхон батлаагүй. Хамтдаа байж хүчин төгөлдөр үйлчилнэ ээ гэдгийг бид бүгд ухамсартайгаар ойлгох ёстой. 2 дахь гэрээгээ оруулж ир ээ. Шатахуун түлшний асуудал ямар хүнд нөхцөл байдалд орсныг бид нар эрх биш ойлгож байгаа байлгүй.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


