УИХ-ын гишүүн А.Ариунзаяа. Тэтгэврийг 8,6% нэмсэн төсвийг хэрхэн зөв хуваарилах зөв аргачлалыг Засгийн газар батлах гарц байгаа. Тэтгэврийг бүгдийг нь адилхан тэгш нэмэгдүүлэх нь зохистой биш. Ажил хөдөлмөр эрхэлж байхдаа өндөр шимтгэл төлснийхөө хэрээр тэтгэврээ өндөр тогтоолгосон байдаг. Үүнийг дараа дараагийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн хоорондын зохистой харьцааг олон улсад байдаг аргачлалын дагуу шинжлэх ухаанаачаар хандаж хадгалдаг. Бүх тэтгэврийг адил тэгж хувиар нэмэгдүүлнэ гэдэг өрөөсгөл. Хоорондын зөрүүг улам нэмэгдүүлж алсруулж байна.