Үйл явдал1 мин унших
4.8 сая дагагчтай Лекс Фридманы подкастанд Жак Уэтэрфорд оролцох үеэрээ Их хааны талаар өгүүлэв

УИХ-ын гишүүн А.Ганбаатар, "Нэрт түүхч, хүн судлалын эрдэмтэн, Чингис хааны одонт Жак Уэтэрфорд (Jack Weatherford) гуай Монголын их гүрний түүх, Эзэн богд Чингис хаан болон монгол хатдын талаар дэлхийг байлдан дагуулсан олон сайхан бүтээл туурвиж, Амазон дээр бестселлэрээр нэрлэгдэж байсан эрхэм гэдгийг та бид мэднэ.
Миний бие Жак эрхэмтэй олон жилийн сайхан харилцаатай явж ирсэн бөгөөд “Жак Уэтэрфорд” санг УИХ -ын гишүүн С. Эрдэнэболд, ССАЖ ын сайд, гишүүн асан Ц. Оюунгэрэл нарын хамтаар байгуулж байсан түүхтэй юм.
Тэрбээр саяхан 4.8 сая дагагчтай Лекс Фридманы (Lex Fridman) подкастанд оржээ. Жак маань их хааны талаар эерэг сайхан, үнэн бодитоор хүүрнэн суухыг сонсож, эргэн уулзсан мэт огшлоо.
Сүүлийн хэдэн өдөр Netflix дээр “Physical Asia” монголын багаа дэмжиж нэг огшсон байдаг юм. Монголыг маань жинхэнэ бодитой сурталчилж буй үйл юм даа! Амралтын өдөр амт нэмлээ. Баярлалаа, Жак!" гэв.


