Үйл явдал1 мин унших

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийн мэнд хүргэе!

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийн мэнд хүргэе!
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-нд арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. 

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдал юм.

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эцэс болгон, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй.

Төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулжээ.

Жич; 2011 онд 100 жилээр тухайн үеийн Ерөнхийлөгч, шашны тэргүүн, шинжлэх ухааны яам, байгууллагын удирдлага, эрдэмтэд, зохиолч мэргэд болон үндэсний үзэл санааг дээдлэгч нөхдийн хамтаар Богдын музейд ёслон тэмдэглэж байсан үеийн зураг. Мөн энэ өдөр хэвлэгдсэн зоосны дээж гэрийн минь хойморт заларсаар байдаг бөгөөд аав маань энэ өдрийг оюун санаандаа төрсөн өдрөө хэмээдэг байж билээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийн мэнд хүргэе!

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009