#Коммент2 мин унших

Ж.Баясгалан: Олон хоног нойр, хоолгүй явсан ажил жаахан ч гэсэн шат ахиж, Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо

Ж.Баясгалан: Олон хоног нойр, хоолгүй явсан ажил жаахан ч гэсэн шат ахиж, Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг нэмэх асуудлаар саналаа Ерөнхий сайдаас эхлээд шат шатанд нь тасралтгүй хүргэж ажиллаж байгаа. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь буюу 80 гаруй мянган төгрөгөөр нэмэхээр болсон талаараа мэдээллээ. 

Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг дээр энэ талаар ярьж, тодорхой хэмжээнд тохиролцолд хүрч чаджээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж нь дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгө,  хөгжлийн бэрхшээлтэй 16 нас хүртэлх хүүхдэд олгох асаргааны тэтгэмж зэрэг цөөн хэдэн төрөлтэй байдаг. Төсвийн ажлын хэсэг дээр хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр тооцоолол оруулж, зам барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбум төгрөгийг хасаж, 20%-ийн нэмэгдэл буюу 80 мянган төгрөгөөр ямар ч байсан эхний ээлжид нэмэхээр боллоо. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй 16 нас хүртэлх хүүхдэд олгох асаргааны тэтгэмж 477,500 төгрөг боллоо. Энэ бол бидний олон хоног дуугарч,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаа цасан шуурганаар зогсож, дуу хоолойгоо илэрхийлсний хүч юм. Төр засгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж байдаг юм. Энэ хүмүүс эрх ашгаа хангуулж, дуугарч, жагсаж чадах эрхтэй гэдгийгээ ойлгосон байх.

Цаашдаа 2027 оны төсөв дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагч нарын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлс болон тэтгэврийн доод хэмжээнд хүртэл нэмэх асуудлаар ярьж ажиллах болно.  Ер нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг нэмэхээс арга байхгүй. Харин хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжийг нь сайжруулж, ажлын байрыг бий болгож, ажилд авахдаа ялгаварлан гадуурхахгүй байх нь хамгийн чухал.  Энэ асуудлыг шийдүүлэхээр  үргэлжлүүлж ажиллаад явна.Манай улс  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай ч өнөөдрийг хүртэл энэ хууль хангалттай хэрэгжиж чаддаггүй. Монгол Улсад хууль багадаагүй, 900 орчим хууль хэрэгжиж байна.

Үүний хэрэгжилт дээр анхаарах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнга халамж хүсээд явдаг  хүмүүс биш. Тэд нарт хүртээмжийн асуудлыг нь шийдээд өгөх юм бол ажил хөдөлмөр эрхэлдэг тэгээд нийгмийн харилцаанд орж бусадтай л адилхан байхыг хүсдэг ийм л  иргэд юм.

Дүгнээд хэлэхэд, 2026 оны төсөвт

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 20%

  • Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 20%

  • Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8,6%

  • Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж 8.6% нэмэгдэхээр боллоо.

    Гэхдээ ингээд зогсохгүй.Төсөвт суулгасан дээрх нэмэгдлийг чуулганаар батлуулах үлдлээ. Маш олон хоног сар гаран нойр хоолгүй явсан ажил  жаахан ч гэсэн шат ахилаа.

    Ж.Баясгалан: Олон хоног нойр, хоолгүй явсан ажил жаахан ч гэсэн шат ахиж, Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо

Эх сурвалж:

Vip76.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009